Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсын хэмжээнд үерт өртөх эрсдэлтэй 137.740 өрх айл байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 40 секунд

Үерийн эрсдэл, нөхцөл байдал, ой, хээрийн түймэр, газар хөдлөлтийн нөхцөл байдал зэрэг цаг үеиийн асуудлаар ОБЕГ-аас мэдээлэл хийлээ. Энэ үеэр, ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяа, “Үерийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр 21 аймгаас Орхон, Говьсүмбэр, Сүхбаатар их эрсдэлтэй буюу улбар шар түвшинд, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Төв, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Дархан, Сэлэнгэ, Дорноговь, Хэнтий аймгууд дунд эрсдэлтэй, Дорнод, Архангай аймгууд бага эрсдэлтэй байна. Мөн 21 аймгийн 330 сумын хэмжээнд маш их эрсдэлтэй 19 сум, их эрсдэлтэй 30 сум, дунд эрсдэлтэй 159 сум, бага эрсдэлтэй 94 сум, маш бага эрсдэлтэй 28 сум байна. Үерийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр 21 аймгаас их эрсдэлтэй 3, дунд эрсдэлтэй 16, бага эрсдэлтэй 2 аймаг байгаа бол 330 сумаас маш их эрсдэлтэй 19 сум, их эрсдэлтэй 30 сум, дунд эрсдэлтэй 159 сум, бага эрсдэлтэй 94 сум, маш бага эрсдэлтэй 28 сум байна. Харин үерийн эрсдэлтэй “маш их буюу их” түвшинд байгаа 49 сумын 137.740 өрх айл үерт өртөх эрсдэлтэйг тооцооллоо. Тиймээс иргэн бүр сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна” гэлээ.

Өргөө амаржих газрын уулзвараас Нарны зам хүртэлх замыг өнөөдөр 23.00 цагаас хаана
Өргөө амаржих газрын уулзвараас Нарны зам хүртэлх замыг өнөөдөр 23.00 цагаас хаана
 
MONGOLIA-KOREA URBAN FORUM: М.Батбаяр “Хүннү хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040” илтгэлийг танилцууллаа
MONGOLIA-KOREA URBAN FORUM: М.Батбаяр “Хүннү хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040” илтгэлийг танилцууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.