Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Унадаг дугуй хулгайлдаг 14-18 насны бүлэг этгээдүүдийг илрүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

Цагдаагийн байгууллагаас “Байрны үүдэнд хүмүүс унадаг дугуй хулгайлах гээд яваад байна” гэх мэдээллийг зургаадугаар сарын 26-ны 00:15 минутад авч шалгахад, иргэн “Б”-ын “Derec” загварын унадаг дугуйг 14-18 насны эрэгтэй хүүхдүүд хулгайлсныг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн алба хаагч нар илрүүллээ.

Иймд иргэд та бүхэн өөрийн эзэмшлийн эд зүйлсээ хяналтын камертай газар байршуулах, шаардлага хангасан цоож, түгжигчийг ашиглан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

Мөн сурагчдын зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна.

Батлан хамгаалахын сайд Д.Батлут БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа
Батлан хамгаалахын сайд Д.Батлут БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа
 
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.