Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СБД-ийн ЭМТ: 6-8 сартай хүүхдүүд болон товлолт вакциндаа хамрагдаагүй хүүхдүүдийг Улаанбурхан өвчний эсрэг НӨХӨН ДАРХЛААЖУУЛАЛТАД хамруулж эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Улсын хэмжээнд улаанбурхан өвчний тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан Эрүүл мэндийн салбарын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт 2025 оны 06 сарын 23-ны өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин, улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтыг “Хаалганаас хаалганд” зарчмаар 6-8 сартай, 10 сартайгаас 15 насны хүүхдийг дархлаажуулан ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд “Улаанбурхан өвчний эсрэг нөхөн дархлаажуулалтыг эрчимжүүлэх” өдөрлөгийг өнөөдөр улс даяар нэгэн зэрэг зохион байгуулж, нөхөн дархлаажуулалтдаа хамрагдахыг уриаллаа.

Тухайлбал, Сүхбаатар дүүргийнхэн хороо бүртээ өдөрлөг зохион байгуулж, нэгдсэн өдөрлөгийг хүн амын төвлөрөл ихтэй 11 дүгээр хороонд зохион байгуулав. Тус дүүргийн хэмжээнд улаанбурхан өвчний 432 тохиолдол батлагдсан бөгөөд цаашид зорилтот бүлгийн хүүхдүүдийг бүрэн дархлаажуулалтад хамруулснаар Улаанбурхан өвчний тархалтыг зогсоох боломжтой" гэлээ.

6-8 сартай хүүхдүүд болон товлолт вакциндаа хамрагдаж амжаагүй хүүхдүүдийг Улаанбурхан өвчний эсрэг НӨХӨН ДАРХЛААЖУУЛАЛТАД хамруулж байна.

“Мишээл Экспо” орчмын явган хүний замын засвар, шинэчлэлийн ажлыг Үндэсний их баяр наадмаас өмнө дуусгана
“Мишээл Экспо” орчмын явган хүний замын засвар, шинэчлэлийн ажлыг Үндэсний их баяр наадмаас өмнө дуусгана
 
Тэтгэврийн зээлээ 18 сараар авсан иргэд банканд хүсэлтээ гаргаж, 36 сар болгох боломжтой
Тэтгэврийн зээлээ 18 сараар авсан иргэд банканд хүсэлтээ гаргаж, 36 сар болгох боломжтой
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.