Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сонгинохайрхан дүүрэгт 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга угсралтын ажил 80 хувьтай байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

May be an image of text that says 'ubn ubn ubn Юy Юy6AЙHA? 6AЙHA? บวก U on គ្រណាត ubn U bn U ubn on'Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, монгол өв уламжлал, ёс заншлаа түгээх зорилгоор улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажлуудыг хийж байна. Тодруулбал, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг барьж буй. Өнөөдрийн байдлаар барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна.

May be a cartoon of 1 person, hospital, hallway and text

Тус сургуулийн барилгыг 36х36 хэмжээтэй, зоорьгүй хоёр давхар байхаар төлөвлөсөн. Мөн барилгын төмөр бетон арагт бүтээц, гадна болон дотор ханын өрлөг шаврын ажил, гадна эрдэс хөвөн дулаалга болон метал фасадын ажлууд дууссан. Одоогоор барилгын дотор засал болон гадна тохижилтын ажлууд үргэлжилж байна.

May be an image of sliding door and text

Уг бүтээн байгуулалтын ажлыг “Жи Эн Зэт Эф Икс” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналт хэрэгжүүлэн ажиллаж байна.

Гангийн цогцолборын төслийг эрчимжүүлэх хүрээнд санамж бичигт гарын үсэг зурлаа
Гангийн цогцолборын төслийг эрчимжүүлэх хүрээнд санамж бичигт гарын үсэг зурлаа
 
Тэтгэврийн зээлээ 18 сараар авсан иргэд банканд хүсэлтээ гаргаж, 36 сар болгох боломжтой
Тэтгэврийн зээлээ 18 сараар авсан иргэд банканд хүсэлтээ гаргаж, 36 сар болгох боломжтой
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.