Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Процессын дахин инженерчлэлийн ажлын хэсэг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 39 секунд

Цагдаагийн ерөнхий газраас Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газартай хамтран Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын зохион байгуулалтын бүтцийг оновчтой болгох, алба хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор процессын дахин инженерчлэлийн ажлыг энэ оны тавдугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 2 сарын хугацаанд хэрэгжүүлж байна.

‎2 хүн, бумба ба ‎"‎ubn U ubn ubn Юy Юy6AЙHA? 6AЙHA? U emHeroBb AЙmAr U Jbn 한지 د บ ubn ubn on‎" гэсэн бичвэр‎‎ нарын зураг байж магадЭнэ хүрээнд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Төлөвлөлт, дахин инженерчлэлийн хэлтсийн дарга Б.Баясгалан, Цагдаагийн ерөнхий газрын Стратеги, бодлого, инновац, хөгжлийн албаны Дэд бөгөөд Стратеги, бодлогын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Мөнгөншагай нараар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 23-27-ны хооронд Өмнөговь аймгийн цагдаагийн газар, Цогтцэций сумын Сум дундын цагдаагийн хэлтэс, Цагаан хад суурьшлын бүс дэх Гэрээт цагдаагийн хэлтэс, Ханбогд сумын цагдаагийн тасаг, Дотоодын цэргийн 810 анги, 827 дугаар тусгай салбарт тус тус ажиллаж байна.

Мөн ажлын хэсгийн төлөөлөл Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх, Засаг дарга Н.Энхбат, Дата төвийн дарга Б.Чинбат нартай уулзалт хийж цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бодлого, стратеги, процессын дахин инженерчлэлийн ач холбогдол, хүрэх үр дүн, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.

3 хүн ба "ubn U on ubn Юy Юy6AйHA? 6AйHa? Ubn OO ubn POL POLIC C ubn bn ubn" гэсэн бичвэр нарын зураг байж магад

УИХ-ын гишүүн Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо
УИХ-ын гишүүн Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо
 
УИХ-ын дарга, гишүүд “Чингис хаан” одонт Академич С.Нарангэрэлд хүндэтгэл үзүүллээ
УИХ-ын дарга, гишүүд “Чингис хаан” одонт Академич С.Нарангэрэлд хүндэтгэл үзүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.