Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ӨМНӨГОВЬ: Хөх хот руу “Сурагч солилцоо“ хөтөлбөр зохион байгуулагдаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 37 секунд

Замын-Үүдэд суугаа БНХАУ-ын Ерөнхий консулын газраас 5 аймгийн сурагчдын төлөөллийг хамруулан ӨМӨЗО-оор танилцах аялал, сурагч солилцооны хөтөлбөрийг зохион байгуулж байна.

Хөтөлбөрт Өмнөговь аймгаас 15 сумын төлөөлөл бүхий 9-11 дүгээр ангийн нийт 18 сурагчийг сурлага, урлаг, спортын амжилтаар нь урамшуулан оролцуулж байгаа юм. Сурагчидтай аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Т. Дөлбаяр уулзаж, аяллын хөтөлбөр, аюулгүй байдлын талаар анхаарах зүйлсийг танилцуулж, амжилт хүслээ.

Согтуугаар жолоо барьж замын хөдөлгөөнд оролцох гэмт хэргийн 87.8 хувь нь өдрийн цагаар үйлдэгдэж байна
Согтуугаар жолоо барьж замын хөдөлгөөнд оролцох гэмт хэргийн 87.8 хувь нь өдрийн цагаар үйлдэгдэж байна
 
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.