3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад анх удаа болж, дөрвөн жаахан монгол охин хотол даяар өндөлзүүлэн, ёстой л монгол хүн бүрийн цөсийг хөөргөж, цусыг булгилуулсан уухайт өдрүүд үргэлжиллээ. Монгол Улсын шигшээ багийн охид мөнхийн хөрш Хятад улсын тамирчдаас эхлээд сагсны эх орон гэгдэж, энэ салбартаа дархлагдсан АНУ-ын шигшээ багийг буулгаж авав. Бразил, Герман, Украйн, Хятад, АНУ, Польш гээд учраа таарсан, салбартаа “азарга” багуудыг манай охид эх орныхоо хөрсөн дээр “өвдөг шороодуулж”, сагсан бөмбөгийн аваргуудын тулаанд анх удаа монгол баг орж ирлээ. Өчигдөрхөн тэд салбартаа ноёлогч АНУ-ын багийг хожиж, өнөөдөр Польшийн багийг хожсоноор түүхэндээ анх удаа монголчууд сагсан бөмбөгийн аваргын төлөө тоглов. Улмаар Недарландын багт хожигдсоноор МӨНГӨН МЕДАЛИЙН ЭЗЭД боллоо.
Ингээд тус багийн гишүүн Н.Нандинхүсэлийг UBN.mn сайт онцолж байна.

























