Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: 2025 оны төсвөөс дараах найман төрлийн зардлыг хэмнэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 31 секунд

УИХ-ын чуулганы үдээс хойшх хуралдаанаар 2025 оны төсвийн тодотголыг яаралтай горимоор хэлэлцэж эхэллээ. Ерөнхий сайд Г.Занданшатар чуулганы хуралдаанд танилцуулга хийлээ. Тодруулбал,

1. Төсөвт байгууллагуудын түлш, халаалтын тарифыг нэмэгдүүлэхээр туссан зардлыг 121.9 тэрбум төгрөгөөр,

2. Төрийн тусгай байгууллагуудаас бусад төсвийн байгууллагуудын тээвэр, шатахуун, дотоод албан томилолт, хурал зөвлөгөөний зардлыг 28.9 тэрбум төгрөгөөр,

3. Төрийн өндөр дээд айлчлал, зочид төлөөлөгч хүлээж авахаас бусад гадаад томилолт, зочид хүлээж авах зардлыг 4.5 тэрбум төгрөгөөр,

4. Бүх шатны төсвийн байгууллагын тавилга, эд хогшил худалдан авах, урсгал засвар хийх болон багаж, техникийн зардлыг 104.4 тэрбум төгрөгөөр,

5. Төсвөөс төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад олгох татаасыг 76.8 тэрбум төгрөгөөр,

6. Байгууллагаас олгох нэг удаагийн болон бусад тэтгэмж, урамшууллыг 30.2 тэрбум төгрөгөөр,

7. Бүх шатны төсвийн байгууллагуудын хэрэгжүүлдэг хөтөлбөр, арга хэмжээний зардлыг 617.3 тэрбум төгрөгөөр хэмнэнэ. Ингэснээр төсвийн зардал 1 их наяд 508.4 тэрбум төгрөгөөр буурна гэж үзжээ.

Мөн төрийн албан хаагчдын орон тоог 9 хувиар цөөлж 261 тэрбум төгрөгөөр хэмнэхээр тооцсон байна.

ЧУУЛГАН: Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа
ЧУУЛГАН: Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа
 
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.