Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 27 секунд

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын нийт гишүүдийн олонхын саналаар эцэслэн баталлаа.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1 дэх заалтад заасныг баримтлан гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу ажлын хэсэг хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй таван санал, найруулгын гурван санал, мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3 дахь заалтыг баримтлан анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн болон гүйцээн боловсруулах чиглэл авсан нэг зарчмын зөрүүтэй саналыг боловсруулж Байнгын хорооны хуралдаанаар санал хураалт явуулан шийдвэрлэсэн байдаг. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хэмээн О.Номинчимэг гишүүн танилцуулсан билээ.

Улаанбурхан өвчнөөр 7 хүүхэд нас барж, нэн хүнд 3 хүүхэд байна
Улаанбурхан өвчнөөр 7 хүүхэд нас барж, нэн хүнд 3 хүүхэд байна
 
ХҮН намын ээлжит Их хурлын даргаар П.Ганзоригийг сонгов
ХҮН намын ээлжит Их хурлын даргаар П.Ганзоригийг сонгов
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.