Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Яамдын нэгжийг цөөлснөөр удирдах албан тушаалтны тоо 31 хувиар буурч байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 1 секунд

Монгол Улсын Засгийн газар шинээр байгуулагдсантай холбогдуулан Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж байна.

Уг хуульд нийцүүлэн “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

Төрийн үйл ажиллагааны чанар, үр дүнг сайжруулах, хүнд суртлыг багасгаж, шат дамжлагыг цөөлөх, чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах зорилгоор яамдын газар, хэлтсийг нэгтгэх, чиг үүрэг давхацсан, шаардлагагүй нэгжийг хасах зэргээр яамдын бүтцийг цомхон, оновчтой тогтоох зарчмыг баримтлан нэгжүүдийг 31 хувиар бууруулахаар шийдвэрлэлээ. Ингэснээр удирдах албан тушаалтны тоо мөн 31 хувиар буурч байна.

ЧУУЛГАН: 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ЯАРАЛТАЙ горимоор хэлэлцэхийг дэмжлээ
ЧУУЛГАН: 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ЯАРАЛТАЙ горимоор хэлэлцэхийг дэмжлээ
 
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.