УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар ЗГ-аас УИХ-д өргөн мэдүүлсэн зарим хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх санал хураалтыг явуулж байна. 2025 оны төсөвт тодотгол хийх болсонтой холбогдуулан Монгол Улсын 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ЗГ-аас өргөн мэдүүлсэн.
Дээрх хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалт явуулахад, гишүүдийн олонх нь дэмжсэн тул хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэхээр бол Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.