Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газар хэмнэлтийг ТӨР ДЭЭРЭЭСЭЭ ЭХЛҮҮЛЭХ бодлого баримталж байна. Өөрөөр хэлбэл иргэд бус ТӨР БҮСЭЭ ЧАНГАЛНА гэж ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт мэдэгдлээ.
Мөн тэрбээр "Энэ хүрээнд өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа.
Энэ дагуу;
- 16 яамны орон тоог 6%-ИАР, цалингийн санг 9%-ИАР БУУРУУЛНА.
- ЯАМДЫН БҮТЦИЙН НЭГЖҮҮДИЙГ 31 ХУВИАР багасгаж байна.
- Ингэснээр ЯАМДЫН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНЫ ТОО ӨМНӨХ ТҮВШНЭЭС 31 ХУВИАР буурна.
- ЯАМДЫН 138 ГАЗРЫГ 109 болгож ЯАМДЫН ХЭЛТЭС 132 БАЙСНЫГ 77 болгон цөөлж байна.
- ЯАМДЫН ГАЗАР, ХЭЛТСИЙН ДАРГА 270 БАЙСНЫГ 84-ӨӨР БУУРУУЛЖ 186 болгоно.
Мөн үрэлгэн бүтэцтэй зарим эрчим хүчний компаниудыг нэгтгэн зохион байгуулж, зардлыг бууруулж, үр ашгийг нэмэгдүүлэхээр тогтлоо.
Энэ хүрээнд:
- “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК, “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д,“Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газрыг “Эрчим хүчний үндэсний төв” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанид тус тус нэгтгэхээр боллоо" гэлээ.