Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Баярхүү: Ой, хээрийн гал түймэр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40.4 хувиар өссөн дүнтэй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү мэдээлэл өглөө. Тэрбээр, “Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар 12 аймгийн 64 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 121 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40,4 хувиар өссөн дүнтэй байна.

Одоогийн байдлаар Төв аймгийн Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Түшиг сумдад гарсан ойн гал түймрийг цурамд оруулж, Сэлэнгэ аймгийн Ерөө, Цагааннуур, Алтанбулаг, Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Цагааннуур суманд гарсан ойн гал түймрийг унтраахаар ажиллаж байна. Түймэр унтраах ажиллагаанд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяраар ахлуулсан Онцгой байдлын байгууллагын 359 алба хаагч, 22 автомашин, нэг нисдэг тэрэг, орон нутгийн 76 иргэн, 16 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байна. Ойрын өдрүүдэд хэт халалт үргэлжилж, ихэнх нутгаар хуурайшилт өндөр байгаа тул ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна” гэлээ.

Л.Оюунжаргал: Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар энэ сарын 28, 29-нд усархаг, дуу цахилгаантай аадар бороо орно
Л.Оюунжаргал: Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар энэ сарын 28, 29-нд усархаг, дуу цахилгаантай аадар бороо орно
 
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.