Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МОНГОЛБАНК: 6-р сарын 16-наас өмнө авсан тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй ахмадуудад өр, орлогын хязгаарлалт хамаарахгүй. Нэмж зээл авах боломжтой

Ангилал
Нийгэм Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 10 секунд

Ахмадуудын амвжиргааны түвшинд үндэслэн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны саналаар Монголбанкнаас өр, орлогын хязгаарлалтын үндсэн дээр тэтгэврийн зээл олгохоор шийдвэрлэсэн билээ. Энэ нь ахмадуудын бухимдлыг багагүй төрүүлээд буй бөгөөд өнөөдөр Монголбанкнаас энэ талаар мэдээлэл хийлээ.

Тодруулбал Монголбанкнаас "Хэрэглээний зээлийн хурдтай өсөлт нь инфляц болон санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй тул тэтгэврийн зээл олголтод зохицуулалт хийх шаардлага үүссэн болно. Гэхдээ Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны сүүлийн шийдвэрээр тэтгэврийн зээлд тавьсан амьжиргааны баталгаажих түвшний зохицуулалтыг болиулж, өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 50 хувь болгон бууруулсан тул бага тэтгэвэртэй ахмадуудад зээл авах боломж нэмэгдсэн.

Мөн 2025 оны зургаадугаар сарын 16-наас өмнө авсан тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй ахмадуудад Монголбанкны өр, орлогын хязгаарлалт хамаарахгүй бөгөөд зээлээ сунгах, нэмж зээл авах боломжтой" гэсэн мэдээллийг өглөө.

БҮТ-ийн захирал Г.Гантуяа нь “Мобиком“-д олон жил ажилласан, IT мэргэжилтэй учраас энэ албанд томилогдсон гэв
БҮТ-ийн захирал Г.Гантуяа нь “Мобиком“-д олон жил ажилласан, IT мэргэжилтэй учраас энэ албанд томилогдсон гэв
 
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.