Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГХЯ: Эмээ, өвөө нь БНСУ-ын хил дээрээс буцаагдсан тул насанд хүрээгүй ГУРВАН хүүхдийг Солонгос дахь хамаатанд нь хүлээлгэн өгсөн

Ангилал
Нийгэм Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 19 секунд

Монгол Улсын хоёр иргэнийг БНСУ-ын хилийн шалган нэвтрүүлэх алба хил нэвтрүүлэхээс татгалзсан үйл явдлын талаар мэдээлэл нийгмийн сүлжээнд гараад буй. Уг асуудалтай холбогдуулан Гадаад харилцааны яамнаас тайлбар өглөө. Тодруулбал,

Энэ сарын 19-ний өдөр Монгол Улсын насанд хүрээгүй гурван иргэн эмээ, өвөөгийн хамт БНСУ-ын "Инчон" ОУНБ-д очсон ч тус улсын хилийн алба хэд хэдэн тодорхой үндэслэлээр эмээ, өвөөг нь хилээр нэвтрүүлэхээс татгалзжээ.

Эмээ, өвөө нь хил дээрээс буцаагдах болсон тул Монголд байгаа эцэг, эхтэй нь зөвлөлдсөний үндсэн дээр ар гэрийнх нь хүсэлтийн дагуу тус улсад суралцаж буй тухайн гэр бүлийн садан төрлийн хүн болох Монгол Улсын иргэн хүүхдүүдийг батлан дааж хилээр нэвтрүүлсэн аж.

Элчин сайдын яам тухайн өдөр дээрх иргэд болон "Инчон" ОУНБ-ын шалган нэвтрүүлэх албатай шуурхай холбогдосон ба хүний эрхийн зөрчил гарсан гэж үзвэл БНСУ-ын Хүний эрхийн комиссын 1331 дугаарт гомдол гаргах боломжтойг зөвлөсөн байна.

Элчин сайдын яам өдөр бүр хүүхдүүдтэй болон ар гэрийнхэнтэй нь холбоотой ажиллаж буй бөгөөд төлөвлөгөөт аялалаа дуусган нутаг буцахад дэмжлэг үзүүлэх, "Инчон" ОУНБ-д хүргэх, үдэн гаргах болон нутаг буцахад шаардлагатай бусад арга хэмжээг авахаар төлөвлөж буй талаар мэдэгдлээ.

Гадны иргэдийг хилээр нэвтрүүлэх эсэх нь аливаа улсын хил хамгаалах байгууллагын бүрэн эрхийн асуудалд тооцогддог тул Монгол Улс энэ асуудалд шууд оролцох нь улсын дотоод хэрэгт оролцсон асуудал болно гэдгийг онцоллоо.

Гэвч Монгол Улсын Гадаад харилцааны яам өнгөрсөн хугацаанд БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон холбогдох байгууллагуудад энэ асуудалд анхаарах хүсэлтийг хэд хэдэн удаа тавьсан. Түүнчлэн Гадаад харилцааны яаманд албан шугамаар ирсэн гомдлыг шийдвэрлэхээр тухай бүрд нь идэвхтэй ажиллаж буйгаас гадна Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны дипломат ажилтан "Инчон" ОУНБ дээр тогтмол ажиллаж, иргэдэд шаардлагатай дэмжлэг, туслалцааг үзүүлж байгаа гэнэ.

Мөн ГХЯ-наас "Сүүлийн саруудад зарим улс төрийн албан тушаалтнууд болон нийгмийн сүлжээн дэх нөлөөлөгч нар БНСУ-ын хил дээрээс буцаагдаж буй иргэдийн талаар нэг эх сурвалжийн мэдээлэл дээр суурилсан мэдээлэл гаргах хандлага ажиглагдаж байна.

Энэ нь хоёр талын харилцаа төдийгүй олон улсын тавцан дахь Монгол Улсын нэр хүндэд нөлөөлөх эрсдэлтэй тул та бүхнээс энэ төрлийн мэдээллийг нийтлэх, түгээхдээ эх сурвалжийн тэнцвэртэй байдлыг хангаж бол мэдээллийн үнэн, зөв, баримтад суурилсан эсэхийг нягтлахыг хүсье" гэж мэдэгдлээ.

Агшсан алтны салбараа одоо л сэргээх боломж нь “АЛТ-III”
Агшсан алтны салбараа одоо л сэргээх боломж нь “АЛТ-III”
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.