Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗГ: Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 19 секунд

Засгийн газар ээлжит бус хуралдаан өнөөдөр 11.00 цагаас товлогдсон. Ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Нэгдүгээрт,

-Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,

-Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,

-Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,

-Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон эдгээртэй холбогдуулан боловсруулсан хууль тогтоомжийн төслийг хэлэлцэх аж.

Дашрамд, Сангийн сайд Б.Жавхлангийн мэдээлснээр, нийт 2.3 их наяд төгрөгийн хэмнэлтийн тодотгол хийх байснаас заасан хугацаанд худалдан авах ажиллагааг хийгээгүй төсөл, арга хэмжээний санхүүжилт 535 тэрбум төгрөг Төрийн хэмнэлтийн хуулийн дагуу буцаан татагдсан. Иймд 1.8 их наяд төгрөгийн тодотгол хийхээр болоод буй юм.

Хоёрдугаарт, “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-д гарсан аваартай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэхээр болжээ.

МИАТ ТӨХК Улаанбаатар-Шанхайн чиглэлд шууд нислэг эхлүүлнэ
МИАТ ТӨХК Улаанбаатар-Шанхайн чиглэлд шууд нислэг эхлүүлнэ
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.