Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МИАТ ТӨХК Улаанбаатар-Шанхайн чиглэлд шууд нислэг эхлүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

агаарын хөлөг ба бичвэр нарын зураг байж магад

Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь энэ оны долоодугаар сарын 2-ны өдрөөс эхлэн Улаанбаатар-Шанхай чиглэлийн хуваарьт шууд нислэг эхлүүлнэ.

Шанхай хот руу шууд нислэгтэй болсноор Монгол, Хятадын хоорондын аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагаа шинэ түвшинд гарч, зорчигчдын зорчих нөхцөл илүү хялбар болж байгаа нь онцлох ач холбогдолтой бөгөөд Азийн хамгийн том эдийн засгийн төвүүдийн нэг болох Шанхай хот нь Монголын иргэд, бизнес эрхлэгчдийн хувьд стратегийн чухал чиглэл юм.

МИАТ ТӨХК нь олон улсын нислэгийн сүлжээгээ шат дараатай өргөтгөж байгаа бөгөөд Шанхайн чиглэл нь зорчигчдод ая тухтай, найдвартай, шууд нислэгээр үйлчлүүлэх шинэ боломжийг нээж байна.

Нислэгийн дэлгэрэнгүй хуваарь болон тасалбарын талаарх мэдээллийг www.miat.com, албан ёсны Facebook хуудас @MIAT.Official.Page, тасалбар түгээврийн төвүүд, болон 11-333-999 лавлах утсаар авч болно.

ХАНШ:  “Найман шарга“ төвд ам.доллар 3605 төгрөгтэй тэнцэж байна
ХАНШ: “Найман шарга“ төвд ам.доллар 3605 төгрөгтэй тэнцэж байна
 
Хүчингийн хэрэг үйлдэж оргон зайлсан этгээдийг Интерполоор авч ирлээ
Хүчингийн хэрэг үйлдэж оргон зайлсан этгээдийг Интерполоор авч ирлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.