Сангийн сайд Б.Жавхлан лхагва гарагт сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "ЭМЯ 60 тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмж авах байсан ч хугацаандаа худалдан авах ажиллагаа хийгээгүй тул дээрх төсвийг Төрийн хэмнэлтийн хуулиар буцаан татагдсан" гэх мэдээллийг өгсөн.
Энэ талаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаас тодруулахад "Эмнэлгийн тоног төхөөрөмж авах байсан 60 тэрбум төгрөг Төрийн хэмнэлтэд тооцогдсонд би буруугүй. Т.Мөнхсайхан сайд орон нутгаар явж судалгаа хийхдээ цаг алдсан асуудал ч бий" гэлээ.