Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: Өмнө нь УИХ-аас буцсан Гурилын гаалийн албан татварыг сэргээх хуулийг яаралтай горимоор хэлэлцэхийг дэмжлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 54 секунд

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд хуулийг яаралтай хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалт явууллаа. Тодруулбал, гурилыг гаалийн албан татвараас чөлөөлсөн хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг УИХ-аар яаралтай хэлэлцэх дэмжих эсэх санал хураалт явуулав.

Улмаар санал хураалтад оролцсон гишүүдийн 68.6 хувь нь дэмжсэнээр дээрх хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэхийг дэмжлээ.

Сануулахад, өнгөрсөн тавдугаар сарын 16-ны өдөр дээрх хуулийн төслийг эцэслэн батлахыг дэмжих санал хураалт явуулсан боловч гишүүдийн ирцээс шалтгаалан, санал хүрээгүй тул хуулийг буцаасан байдаг. Тийм учраас хуулийн төслийг өчигдөр /2025.06.19/ ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр УИХ-д дахин өргөн мэдүүлсэн юм.

Элсэлтийн шалгалтыг Улаанбаатарт 27, орон нутагт 23 байранд зохион байгуулж байна
Элсэлтийн шалгалтыг Улаанбаатарт 27, орон нутагт 23 байранд зохион байгуулж байна
 
Б.Энх-Оргил: Миний ээж намайг тэмцээнд явмаар байна гэхэд л цалингийн зээл аваад өгчихдөг байсан
Б.Энх-Оргил: Миний ээж намайг тэмцээнд явмаар байна гэхэд л цалингийн зээл аваад өгчихдөг байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.