
Урин дулаан цаг ирж бүтээн байгуулалтын ажил орон даяар өрнөж байна. Тухайлбал, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын долоодугаар баг, Оюут хороололд чулуун зам, явган замын ажил ид өрнөж буй юм.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар өрнөж буй уг бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 80 хувьтай байна. Мөн Даланзадгад чиглэлийн авто замуудад гарсан ан цавыг бөглөх, стандарт бус хурд сааруулагчийг засаж шинээр хийж байгаа юм.







