Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: Өнөөдөр ЗГ-ын бүтэц, бүрэлдэхүүнийг баталж, шинэ сайд нар ТАНГАРАГ өргөнө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 7 секунд

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаанаар Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдыг томилохыг хэлэлцэж нийт гишүүдийн 94 хувийн саналаар нэр дэвшигч Г.Занданшатарыг томилсон билээ.

Тодруулбал, өчигдөр үдээс хойших нэгдсэн хуралдаан Төрийн ордны “Их хуралдай” танхимд 14 цаг 17 минутад эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэх үеэр 68 гишүүн асуулт асууж, 28 гишүүн үг хэлсэн юм. Дараа нь санал хураахад нийт 117 гишүүн хуралдаанд оролцсоноос 110 гишүүн дэмжиж санал өгснөөр Г.Занданшатарыг Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилсон юм.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар шинэ Ерөнхий сайд ЗГ-ын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж хэлэлцүүлэх юм. Хуулийн төсөл батлагдсанаар дараагийн Засгийн газрын шинэ сайд нар тангараг өргөж, тамгаа авна.

Дашрамд сануулахад, Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар томилогдох үеэрээ ЗГ-ын бүтцийг цөөлж, цомхон байдлаар ажиллах эсэх гишүүдийн асуултад "Цөөн биш зохистой харьцааг эрхэмлэнэ. Өөрөөр хэлбэл цөөн байхад биш зохистой хэмжээнд байх чухал" гэж хариулсан байдаг.

Харин Засгийн газрын тэргүүний хувьд "өндөр үүрэг хариуцлага, итгэл хүлээлгэж Монгол Улсын Ерөнхий сайдаар тохоон томилсонд талархал илэрхийлээд эдийн засгаа тогтворжуулж, иргэдийнхээ орлого, амьжиргааг тамиржуулах, эрчим хүчний гэнэтийн доголдол зэрэг тулгамдсан асуудлуудыг нэн яаралтай шийдвэрлэх шаардлага үүсэж байна. Эрсдэл, сорилтыг даван туулах, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бүх түвшинд төлөвшүүлэх нь шинэ Засгийн газрын үндсэн зорилт байх болно" гэсэн юм.

ЦЕГ: Хулгайд алдагдсан морьт харвааны 18 морийг бойнд өгч төхөөрсөн нөхцөл байдал ТОГТООГДСОН
ЦЕГ: Хулгайд алдагдсан морьт харвааны 18 морийг бойнд өгч төхөөрсөн нөхцөл байдал ТОГТООГДСОН
 
Тэтгэврийн зээлээ 18 сараар авсан иргэд банканд хүсэлтээ гаргаж, 36 сар болгох боломжтой
Тэтгэврийн зээлээ 18 сараар авсан иргэд банканд хүсэлтээ гаргаж, 36 сар болгох боломжтой
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.