Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Хулгайд алдагдсан морьт харвааны 18 морийг бойнд өгч төхөөрсөн нөхцөл байдал ТОГТООГДСОН

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 0 секунд

түргэн тусламж ба бичвэр нарын зураг байж магад

Өнгөрсөн амралтын өдөр морьт харвааны 18 морио алдсан талаар нэгэн иргэн цахим хуудастаа нийтэлсэн байдаг. Харин өнөөдөр тэрбээр "Харамсалтай мэдээ та бүхэндээ хүргэж байна. Ийм сайхан хүлгүүдийг минь бүгдийг нь алаад махалжээ.

7 жил хөдөлмөрлөж хайрлаж хамгаалж үнэнч андаа болгосон байсан юмсан . Олон ээж аавын хүүхдүүдийг Монгол өв соёлд сургаж морь унаж эдлэх соёлд дурлуулж , олон морьт харвааны тамирчдыг төрүүлэн гаргаж байсан хайран сайхан хүлгүүд минь. Монголоо дэлхий дахинд сурталчлах таниулах Монгол гэх омогшил төрүүлдэг хүлгүүд минь байсан юмсан" хэмээжээ.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Энэ хэрэгт морьдыг бойнд өгч төхөөрсөн нөхцөл байдал тогтоогдсон. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" гэлээ.

“Морьт харвааны 18 морийг минь алаад махалжээ“
“Морьт харвааны 18 морийг минь алаад махалжээ“
 
ШАДАР САЙД: Өвөлжилт хүндэрч эхэлсэн аймгуудад улсын нөөцөөс өвс тэжээл хүргүүлж, ирэх сард газар дээр нь ажиллана
ШАДАР САЙД: Өвөлжилт хүндэрч эхэлсэн аймгуудад улсын нөөцөөс өвс тэжээл хүргүүлж, ирэх сард газар дээр нь ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.