
Төрийн наадмын нээлт хаалтад орохоор бэлтгэгдэж байсан морьт харвааны 18 морь хулгайлагдсан хэргийн талаар бид мэдээлсэн. Тус морьдыг "Алаад махалсан байна" гэх мэдээллийг морьдын эзэн өглөө. Тодруулбал тэрбээр, "Харамсалтай мэдээ та бүхэндээ хүргэж байна. Ийм сайхан хүлгүүдийг минь бүгдийг нь алаад махалжээ. 7 жил хөдөлмөрлөж хайрлаж хамгаалж үнэнч андаа болгосон байсан юмсан . Олон ээж аавын хүүхдүүдийг Монгол өв соёлд сургаж морь унаж эдлэх соёлд дурлуулж , олон морьт харвааны тамирчдыг төрүүлэн гаргаж байсан хайран сайхан хүлгүүд минь. Монголоо дэлхий дахинд сурталчлах таниулах Монгол гэх омогшил төрүүлдэг хүлгүүд минь байсан юмсан" гэжээ.