Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДУЭЛЬ: Г.Занданшатар VS Х.Тэмүүжин: Таны хандлага цэрэг армид дуртай. Зэвсэглэж хүртэл бизнес эрхлэгчдийн уурхай руу дайрч байсан хүн шүү

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 58 секунд

Яг одоо Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдад нэр дэвшигчийг томилох эсэх асуудал УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэж байна.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Таны хандлага цэрэг армид дуртай. Зэвсэглэж хүртэл бизнес эрхлэгчдийн уурхай руу дайрч байсан. Бүгд найрамдах төрийн Ерөнхий сайд гэдэг бол иргэний байгууллагын төлөө зүтгэдэг хүнийг хэлдэг юм. Та УИХ-ын дарга байхдаа ёсолж байсан. Тэрийг би шүүмжилж байсан. Нийтийн буюу төлөөллийн танхимын спикер цэргийн ааш, аяга гаргаж огт болохгүй. Зэвсэглэж бизнес рүүгээ дайрч болохгүй. Тиймээс Бүгд найрамдах төрийг баталгаажуулахын тулд шашны бөгөөд цэргийн дэглэмээс холуур явдаг Ерөнхий сайд байгаасай гэж хүсэж байна.

Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар: Ер нь хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахын төлөө явсныг хөрөнгө оруулагчид нь бол мэдээд дэмжээд байдаг юм. Дундуур нь улстөрчид Монгол Улсын хуулийг зөрчиж, хууль шүүхийг авлигадаад Монгол төрийн дээр сандайлаад сууж байсан БНХАУ-ын хоёр иргэн цагдаагийн байгууллага хүртэл хуваагдаад, тэднийг хахуулдаад авчихсан байсныг бид таслан зогсоох арга хэмжээ авсныг зэвсэг, техник хангинуулсан юм шиг ярих нь утгагүй. Би харин ч цэргийн бэлтгэл хийж, буудлагын клуб ажиллуулж, цэрэг дайнд бэлтгэсэн аль нэг хөрш улс руугаа шүүмжилсэн бодлого явуулахыг дипломат хүний хувьд ч тэр эсэргүүцдэг. Харин ч би ГХ-ны сайдаар ажиллаж байхдаа гуравдагч хөршийн бодлогыг цаасан дээр тодорхойлж УИХ-аар батлуулсан хүн.

Х.Тэмүүжин: Монгол Улсын Ерөнхий сайд хэн нэгний гар хөлийн үзүүрт зарагддаг, ордны хуйвалдаанаар орж ирдэг байж болохгүй шүү
Х.Тэмүүжин: Монгол Улсын Ерөнхий сайд хэн нэгний гар хөлийн үзүүрт зарагддаг, ордны хуйвалдаанаар орж ирдэг байж болохгүй шүү
 
ХҮН намын генсекээр Д.Гантулга сонгогджээ
ХҮН намын генсекээр Д.Гантулга сонгогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.