
Яг одоо Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдад нэр дэвшигчийг томилох эсэх асуудал УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Үндсэн хуульд маш тодорхой заасан байгаа. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдыг нэр дэвшүүлж байгаа нь олонх болсон МАН. Ерөнхийлөгч зөвхөн УИХ-д оруулж ирж байгаа. Гэтэл нэр дэвшигчийг Ерөнхийлөгч оруулж ирж байгаа мэт яриад эхэллээ. Энэ үл ойлгогдох байдлыг хоржоотой хийгээд хорон үгээр давхар санаа илэрхийлж байгааг чинь андуу ойлгосон байж магадгүй. Нам дотор болсон үйл явцаа хараад дараагийн Ерөнхий сайдыг сонгуулийн үр дүнгээр биш Ерөнхийлөгч оруулж ирж байна гэдэг бухимдлаа УИХ-ын чуулганд дайж хэлсэн байж магадгүй. Хэн нэгний хүн Ерөнхий сайд болох ёсгүй. Монгол Улсын Ерөнхий сайд хэн нэгний гар хөлийн үзүүрт зарагддаг, ордны хуйвалдаанаар орж ирдэг байж болохгүй шүү" гэв.