Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн Э.Болормаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах хэрэгтэй гэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 26 секунд

УИХ-ын гишүүн Э.Болормааг УИХ-ын ээлжит сонгуулиар баруун бүсэд нэр дэвших үедээ "Ханбогд Эксплорайшн" гэх гадаадын хөрөнгө оруулалттай компаниас 30 сая төгрөгийн хандив хууль бусаар авсан нь гэх асуудал яригдаад хэдэн сарын нүүр үзэж байна. Улмаар түүний хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн гэх мэдээлэл гарсан ч хэрэг удаашралтай байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байна.

Тодруулбал, Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, төрийн бодлогын хараат бус байдлыг хамгаалахын тулд УИХ-ын гишүүдийг гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага, гаднын иргэнээс хандив авахыг Монгол Улсын сонгуулийн тухай хууль бол Авлигын эсрэг хуулиар хатуу хориглодог. Учир нь УИХ-ын гишүүн нь зөвхөн Монгол Улсын иргэдийн төлөөлөл байх ёстой. Харин УИХ-ын гишүүд гадаадаас хандив аваад эхэлбэл тухайн гадаадын иргэн, байгууллагын ашиг сонирхлыг бодон ажиллах эрсдэлтэй гэж үздэг байна.

Нэгэнт бүрэн эрхтэй гишүүнийг шалгахад хэрэг удаашралтай байдаг тул түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, хэргийг нь шалгаж гэм буруутай, үгүй эсэхийг нь тогтоож шийдэхийг зарим иргэдийн зүгээс илэрхийлсээр байна.

Б.МӨНХСОЁЛ: ХҮН нам тарах ёсгүй. Намын гишүүдээ эмзэглүүлсэндээ харамсаж УУЧЛАЛ гуйж байна
Б.МӨНХСОЁЛ: ХҮН нам тарах ёсгүй. Намын гишүүдээ эмзэглүүлсэндээ харамсаж УУЧЛАЛ гуйж байна
 
Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит нийт 20 сая төгрөгийн шагналын сантай “Бага тэнгэр наадам” ирэх сарын 14-нд болно
Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит нийт 20 сая төгрөгийн шагналын сантай “Бага тэнгэр наадам” ирэх сарын 14-нд болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.