Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын бөхчүүд 7 алт, 10 мөнгө, 12 хүрэл медаль хүртжээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 48 секунд

Монгол Улс чөлөөт, сонгомол бөхийн дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен-2025” тэмцээнийг анх удаагаа зохион байгууллаа. Энэхүү тэмцээнд 17 орны 350 гаруй хүчтэн зодоглосон.

Монголын сонгомол бөхийн багийнхан 2 мөнгө, 2 хүрэл, эмэгтэй чөлөөтийн багийнхан 4 алт, 6 мөнгө, 6 хүрэл, эрэгтэй чөлөөтийнхөн 3 алт, 2 мөнгө, 4 хүрэл медалийг авсан. Энэ тэмцээнийг бид гурван жилийн хугацаанд зохион байгуулах эрхтэй болсон.

Сонгомол бөхийн төрөлд 2 мөнгө, 2 хүрэл

  • 87 кг-д Ц.Батбаяр - мөнгө
  • 130 кг-д Б.Намбардагва - мөнгө
  • 55 кг-д М.Даваабанди - хүрэл
  • 97 кг-д Г.Ганхуяг - хүрэл

Эмэгтэй чөлөөтийн багийнхан 4 алт, 6 мөнгө, 6 хүрэл

  • 53 кг-д Ч.Отгонтуяа - хүрэл
  • 55 кг-д Б.Хулан - алт
  • Б.Отгонтуяа - хүрэл
  • 57 кг-д Х.Болортуяа - мөнгө
  • 59 кг-д Т.Алтжин - мөнгө
  • Э.Гантуяа - хүрэл
  • 62 кг-д П.Орхон - алт
  • С.Цэрэнчимэд - мөнгө
  • 65 кг-д Т.Энхжин - алт
  • Н.Нархажид - хүрэл
  • 68 кг-д Э.Дэлгэрмаа - алт
  • Б.Ганцэцэг - мөнгө
  • М.Батсүрэн - хүрэл
  • 72 кг-д З.Болортунгалаг - мөнгө
  • 76 кг-д Э.Даваанасан - мөнгө
  • Г.Уртнасан - хүрэл

Эрэгтэй чөлөөтийн багийнхан 3 алт, 2 мөнгө, 4 хүрэл

  • 57 кг-д Б.Мөнх-Эрдэнэ - алт
  • М.Даваабанди - хүрэл
  • 61 кг-д Т.Түвшинтулга - алт
  • 70 кг-д Т.Тулга - хүрэл
  • 86 кг-д Б.Бямбадорж - мөнгө
  • Н.Батбилгүүн - хүрэл
  • 92 кг-д Б.Бат-Эрдэнэ - хүрэл
  • 97 кг-д Г.Ганхуяг - мөнгө
  • 125 кг-д М.Лхагвагэрэл - алт
Б.Одончимэг: Цэцэр хатны дүрд тоглох саналыг надад Б.Отгонбат ах, М.Есөнмөнх ах хоёр тавьсан
Б.Одончимэг: Цэцэр хатны дүрд тоглох саналыг надад Б.Отгонбат ах, М.Есөнмөнх ах хоёр тавьсан
 
ХҮН намын генсекээр Д.Гантулга сонгогджээ
ХҮН намын генсекээр Д.Гантулга сонгогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.