Дүүргийн шүүх насанд хүрээгүй гэрч хохирогчийн тусгайлсан өрөөтэй боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд насанд хүрээгүй гэрч, хохирогчийн тусгайлсан өрөөг тохижууллаа. Тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо тус өрөө нь шүүх хуралдаанд оролцож буй хүүхдүүдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх өндөр ач холбогдолтойг онцлон тэмдэглэлээ. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан ийнхүү өнөөдөр нээлтээ хийж буй шүүхийн насанд хүрээгүй гэрч, хохирогчийн тусгайлсан өрөө нь шүүх хуралдаанд оролцож байгаа хүүхэд шүүхээр тайван үйлчлүүлэх, ялангуяа хүүхдийг гэмт этгээдтэй нүүр тулгахгүйгээр шүүх хуралдаанд тайван оролцуулж, тэдний эрхийг хамгаалах, сэтгэл зүйн онцлогийг харгалзаж, айдасгүй тав тухтай хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Мөн түүнчлэн тусгайлсан өрөөтэй болсноор онлайн хэлбэрээр хүүхдийг шүүх хуралдаанд оролцуулах боломж бүрдэж байгаа аж.

Төрийн үйлчилгээнд дахин инженерчлэл хийснээр зардал 30-50 хувь буурна гэж үзжээ
Төрийн үйлчилгээнд дахин инженерчлэл хийснээр зардал 30-50 хувь буурна гэж үзжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт 13 хэм дулаан, багавтар үүлтэй
МАРГААШ: Улаанбаатарт 13 хэм дулаан, багавтар үүлтэй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!