Үерийн эрсдэлийг бууруулах, усны чанарыг сайжруулах “Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал” төсөл нээлтээ хийлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 4 секунд

Орхон аймаг, Эрдэнэт хотын үерийн эрсдэлийг бууруулах, усны чанарыг сайжруулахад чухал үр нөлөөтэй “Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал” төслийн нээлт өнөөдөр боллоо. Уг төсөл нь Европын сэргээн босголт хөгжлийн банкны 7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, Европын холбооны 6.71 сая еврогийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хэрэгжих юм.

Төслийн шав тавих ёслолд Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните, ЕСБХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Ханнес Такач нар Орхон аймагт хүрэлцэн ирж оролцлоо.

“Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал” төсөл нь Үерийн эрсдэлийн менежментийг сайжруулах, Усан хангамжийг сайжруулах гэсэн хоёр бүрэлдэхүүн хэсэгтэйгээр найман байршилд хэрэгжинэ. Үерийн эрсдэлийн менежментийг сайжруулах буюу “Үерийн далан байгуулах” ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын төрийн өмчийн “Хунан Индастриал Экүйпмэнт Инсталэйшн компани, гэр хорооллын усан хангамжийн сүлжээг өргөтгөх, /нэмэлтээр хотын төвийн усан хангамжийн сүлжээг сэргээн засварлах, сайжруулах/ ажлыг “Престиж инженеринг” ХХК хоёр жилийн хугацаанд гүйцэтгэнэ.

Төслийн үр дүнд Эрдэнэт хотын хойд болон баруун хэсгийн гэр хорооллын айл өрх үерийн эрсдэлийг материалын хохиролгүй даван туулах нөхцөл бүрдэх юм. Мөн Эрдэнэт хотын усан хангамжийн сүлжээг сайжруулснаар чанар, хүртээмж нэмэгдэж, усны алдагдал 15 хувиар буурч, нэгдсэн хэрэглээний халуун усыг сургууль, цэцэрлэгт холбох боломж бүрдэнэ.

Уг төслийн ТЭЗҮ-ийн судалгааны ажлыг ЕСБХБ-ны санхүүжилтээр Дани улсын “Sweco” зөвлөх компани, Румын улсын “BDO”, Монгол Улсын “Монконсалтинг” ХХК хамтран боловсруулсан юм.

Х.Тэмүүжин: “Хүн биш хууль засаглана“ гэсэн амлалтаа сахин ажиллах Ерөнхийлөгчид талархая
Х.Тэмүүжин: “Хүн биш хууль засаглана“ гэсэн амлалтаа сахин ажиллах Ерөнхийлөгчид талархая
 
Улаанбаатарт маргааш 17 хэм дулаан
Улаанбаатарт маргааш 17 хэм дулаан
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!