Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх П.Батчулуун эмчийн гомдлыг ирэх сарын 4-нд хэлэлцэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 36 секунд

Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулууныг хүний эд эрхтнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцож, анхан шатны шүүхээс 2.6 жилийн ял оноосон юм.

Улмаар улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн тавдугаар сарын 2-нд болж П.Батчулууны өмгөөлөгч Б.Баяраа, Г.Оюунцэцэг, Б.Цэнгүүн, Э.Ганбат, Н.Ариунболд нарын гаргасан гомдлыг хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэхээр товлосон. Тэгвэл П.Батчулуун эмчид холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгч нарын бичсэн гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” болон тус зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” үндэслэлд хамаарч буй тул энэхүү хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.

Тэгвэл Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх П.Батчулуун эмчийн гомдлыг ирэх зургаадугаар сарын 4-ний 09.00 цагаас хэлэлцэхээр товложээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл дөрөвдүгээр сарын 17-нд "Хорих ялаас чөлөөлөх өвчний жагсаалт гэж бий. Хорих байгууллагын эмнэлгийн комисс хуралдаж, уг жагсаалтад хамаарах өвчтэй хүн байна гэж үзвэл ялаас чөлөөлөх саналыг гаргадаг. Энэ саналыг прокурорын байгууллагад хүргүүлдэг. Улмаар прокурорын байгууллага шүүх шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулсны үндсэн дээр шүүхэд ханддаг.

П.Батчулуун эмчийн өвчин уг жагсаалтад багтсан тул ШШГЕГ-аас түүнийг ялаас чөлөөлөх саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн бөгөөд одоогоор уг санал прокурорын шатанд хянагдаж байна.

Прокурор дүгнэлтээ гаргасны дараа шүүх шинжилгээний байгууллагад хандаж, албан ёсны дүгнэлт гаргуулна. Үүний дараа шүүх эцсийн шийдвэрээ гаргах бөгөөд энэхүү асуудал ойролцоогоор 30 хоногийн дотор шийдэгдэх болов уу гэж үзэж байна" гэх мэдээллийг өгсөн байдаг.

М.Мандхай: Малын генетик нөөцийн төлөв байдлын үнэлгээг 6 жил хийгээгүй гэдгийг сонсоход харамсалтай байна
М.Мандхай: Малын генетик нөөцийн төлөв байдлын үнэлгээг 6 жил хийгээгүй гэдгийг сонсоход харамсалтай байна
 
АТГ: УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарт холбогдуулан гаргасан “Үндэслэлгүй хөрөнгөжсөн“ гэх гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх үндэслэлгүй гэж үзэн, хаах саналыг Прокурорт өчигдөр хүргүүлсэн
АТГ: УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарт холбогдуулан гаргасан “Үндэслэлгүй хөрөнгөжсөн“ гэх гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх үндэслэлгүй гэж үзэн, хаах саналыг Прокурорт өчигдөр хүргүүлсэн
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!