ГССҮТ: 2024 онд улсын хэмжээнд суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй осол гэмтлийн 532 тохиолдол бүртгэгдэж, 3 хүн нас барсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 58 секунд

УИХ-ын даргын 2024 оны 76 дугаар захирамжаар байгуулагдсан цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгээс өнөөдөр /2025.05.27/ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Энэ үеэр Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг цахилгаан дугуй /суррон/, скүүтерээс үүдэлтэй осол, гэмтлийн нөхцөл байдлын талаар таницлуулсан юм. Тэрбээр, сүүлийн жилүүдэд цахилгаан дугуй, скүүтер зэргийг тээврийн хэрэгсэл болгон замын хөдөлгөөнд оролцох болсонтой холбоотой зам тээврийн осолд өртөж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах явдал нэмэгдэж байна.2022-2024, 2025 оны эхний 4 сарын байдлаар цахилгаан дугуй, скүүтер, мопедноос үүдэлтэй нийт 985 шинэ тохиолдол бүртгэгдсэн. 2025 оны 3 дугаар сараас эхлэн энэ төрлийн осол гэмтэл эрс нэмэгдэх төлөвтэй байна. Насны бүлгээр авч үзвэл нийт тохиолдолын 39 хувь нь 10-19 насны хүүхдүүд эзэлж байна. Нийт тохиолдлын 4.2 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн гэсэн өгүүлэмжтэй байна. Харин 2024 онд улсын хэмжээнд суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй осол гэмтлийн 532 тохиолдол бүртгэгдэж, 3 хүн амь насаа алдсан. Нийт тохиолдлын 95.1хувь нь тухайн тээврийн хэрэгслээр зорчиж байхдаа хамгаалалтын малгай хэрэглээгүй байна хэмээн танилцуулаад цаашид хууль эрх зүйн оновчтой зохицуулалт зайлшгүй шаардлагатай байна" гэв.

Өнөөдөр Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн нутгаар шороон шуурга шуурч, маргааш Булган, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар нойтон цас орно
Өнөөдөр Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн нутгаар шороон шуурга шуурч, маргааш Булган, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар нойтон цас орно
 
ШУУРХАЙ: Ерөнхий сайд хамтарсан Засгийн газарт ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХ эсэх тогтоолоо маргааш албажуулж УИХ-д хүргүүлэхээр бэлтгэж байна
ШУУРХАЙ: Ерөнхий сайд хамтарсан Засгийн газарт ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХ эсэх тогтоолоо маргааш албажуулж УИХ-д хүргүүлэхээр бэлтгэж байна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!