Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ сарын 27,28-н буюу маргааш, нөгөөдөр 29 хэм хүртэл хална

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 2 секунд

2025 оны 05 дугаар сарын 27-ноос 06 дугаар сарын 04-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр,

28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байна. Энэ сарын 27,28-н буюу маргааш, нөгөөдөр нийслэлд 29 хэм хүртэл хална.

Хур тунадас:

27-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,

28-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар,

29-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна,

30-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,

31-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,

06-р сарын 01-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,

02-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,

03-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи:

27-нд нутгийн баруун хагаст, 28-нд нутгийн зарим газраар секундэд 18-20 метр, 29, 06-р сарын 01-нд нутгийн зарим газраар, 02-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:

27-нд нутгийн баруун хойд хэсгээр, 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 29-нөөс нутгийн хойд хэсгээр эрс сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө -4...+1 градус, өдөртөө +8...+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +26...+31 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +20...+25 градус, бусад нутгаар шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +14...+19 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 28-нд бороо, 31-нд бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 28-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 27, 28-нд шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор +2...+7 градус, бусад хэсгээр +9...+14 градус өдөртөө +25...+30 градус дулаан, 29-нөөс эрс сэрүүсэж, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -2...+3 градус, бусад хэсгээр +3...+8 градус өдөртөө +15...+20 градус дулаан байна.

Д.Амарбаясгалан: Гишүүд тогтвортой сууж, хэлэлцэх асуудалд идэвхтэй оролцоорой
Д.Амарбаясгалан: Гишүүд тогтвортой сууж, хэлэлцэх асуудалд идэвхтэй оролцоорой
 
Сэтгүүлч Л.Баяржаргалыг сулласан шийдвэрийг прокурор нь эсэргүүцэн Ерөнхий шүүгчид ханджээ
Сэтгүүлч Л.Баяржаргалыг сулласан шийдвэрийг прокурор нь эсэргүүцэн Ерөнхий шүүгчид ханджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.