Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

89 828 хүн коронавирусний шинжилгээнд хамрагджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Нийслэлийн хэмжээнд 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар, коронавируст халдварын шинжилгээний 123 төв, явуулын 2 баг нийт 7197 хүнд шинжилгээ хийжээ.

Ингэснээр 2020 оны 11 дүгээр сарын 14-нөөс хойш нийт 89 828 хүнийг шинжилгээнд хамруулаад байна. Эдгээр шинжилгээний цэгт нийт 750 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байгаа юм.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “COVID-19” халдварын хавьтлын болон сайн дурын шинжилгээ, мөн голомтын бүсэд хийх өргөтгөсөн шинжилгээний төвүүдийг ажиллуулж байна.

Тухайлбал,

  • 2020.11.14-нөөс эхлэн “COVID-19” халдварын батлагдсан тохиолдын ойрын болон дам хавьтлыг шинжилгээнд хамруулах 18 цэг,
  • 2020.11.17-ноос “COVID-19” халдварын сайн дурын шинжилгээ өгөх хүсэлтэй иргэдийг шинжилгээнд хамруулах цэгийг 92 өрхийн эрүүл мэндийн төв,
  • 2020.11.24-нөөс“COVID-19” халдварын тохиолдол бүртгэгдсэн голомтын бүсэд өргөтгөсөн байдлаар  шинжилгээ хийх 12 төвийг тус тус ажиллуулж байна.

 

Хүүхэд багачууд интерактив хичээлийн “ЦАХИМ АЯЛАЛ”-д гарахад бэлэн боллоо
Хүүхэд багачууд интерактив хичээлийн “ЦАХИМ АЯЛАЛ”-д гарахад бэлэн боллоо
 
Хүүхдийн баярын төв тайзны тоглолтод Foux, ThunderZ,  Davaidasha, Becca нарын  300 гаруй уран бүтээлч оролцоно
Хүүхдийн баярын төв тайзны тоглолтод Foux, ThunderZ, Davaidasha, Becca нарын 300 гаруй уран бүтээлч оролцоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.