Засгийн газар яг одоо хуралдаж байна.
Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгасан. Энэ хугацаа ирэх мягмар гарагийн өглөө дуусах тул цаашид хугацааг сунгах эсэх асуудлыг өнөөдөр Улсын Онцгой комисс болон Засгийн газрын хуралдаанаар хэлэлцжээ.
Тодруулбал Улаанбаатар, Сэлэнгэ, Архангай аймгийг хөл хориог 2020.12.11-ны 06:00 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдлыг хэвээр үлдээжээ. Харин халдварын тархалтыг хяналтад оруулаад буй Орхон, Говьсүмбэр, Дорноговь, Дархан-Уул аймаг болон халдвар гараагүй аймгуудад бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн зэрэглэлийг нэг шат бууруулж, Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэхээр болжээ.
Ингэснээр бүх нийтийг хамарсан үзвэр үйлчилгээ, спорт урлагийн арга хэмжээ, цуглаан, хурал, зөвлөгөөнийг хориглож төрийн болон хуулийн этгээдийг ажлын горимд шилжүүлэхээр болжээ.