Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: Орос 3-р сургуулийн захирлаар Орос хүн нэр дэвшүүлэх захидал ирсэн. Би Буриадын боловсролын сайд биш шүү гэж Элчин сайдад нь анхааруулсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 34 секунд

Өнгөрсөн хугацаанд Орос гуравдугаар сургуулийн асуудал олон нийтийн шүүмжлэлийг дагуулсаар ирсэн. Гэтэл тус сургуулийг ОХУ-ын мэдэлд үнэ төлбөргүй шилжүүлэх болон захирлаар нь Орос хүн томилуулах хүсэлтийг нэр бүхий төрийн бус байгууллагаас УИХ-ын даргад ирсэн гэх мэдээлэл гараад буй.

Энэ талаар Боловсрол, шинжлэх ухаан сайд Л.Энх-Амгалан 25 дугаар суваг телевизэд өгсөн тодруулгадаа "Ийм хүсэлт УИХ-ын даргад ирсэн эсэх талаарх мэдээлэл одоохондоо надад ирээгүй байна. Ер нь энэ асуудал бол эх орноосоо урваж буй асуудал гэж ойлгох хэрэгтэй. Монгол Улсад шилжээд ирчихсэн, Монгол сургууль болчихсон байхад ОХУ-д шилжүүлнэ захидал дээр гарын үсэг зурж байгаа Монгол эцэг, эхчүүдийг маш их гайхаж байгаа. Монголоос санхүүжилтээ авдаг сургууль.

ОХУ-аас сургуулийн захиралд Орос хүнийг нэр дэвшүүлж байна гэсэн захидлууд ирсэн байна лээ. Ингэж болохгүй. Монгол сургуулийнхаа захирлаар Монголчууд нь мэдэж тавих ёстой. Иймэрхүү байдлаар манай улсын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцсон үйлдэл гарч болохгүй гэж бодож байгаа. Элчин сайдтай нь уулзаж хэлсэн. Би Буриадын Боловсролын сайд биш шүү гэж хэлж анхааруулсан" гэжээ.

Таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчид Мексикийг зорьлоо
Таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчид Мексикийг зорьлоо
 
Шөнөдөө -3 градус хүйтэн хононо
Шөнөдөө -3 градус хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.