УЛИРЛЫН ФИНАЛ: “Хасын Хүлэгүүд“,“Бишрэлт Металл“ багуудын цувралын гурав дахь тоглолт өнөөдөр 15.10 цагт болно

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 14 секунд

Үндэсний дээд лигийн 2024-2025 оны улирлын финалын тоглолт тун сонирхолтой үргэлжилж байна. "Хасын Хүлэгүүд" "Бишрэлт Металл" багийн цувралын гурав дахь тоглолт өнөөдөр 15.10 цагт болно. Багуудын эхний тоглолт 82:85-ын харьцаатай "Бишрэлт Металл" багийн хожлоор дууссан бол хоёр дахь тоглолт "Хасын Хүлэгүүд" багийн хожлоор дууссан юм.

Цувралын эхний тоглолтын нэгдүгээр үеийн төгсгөлд "Бишрэлт Метал" багийн тоглогч Дэвон Скотт А.Азбаярын дагз хэсэг рүү нь хүчтэй цохиж, унагасан байдаг. Түүний уг үйлдэлд нь Монголын сагсан бөмбөгийн холбооноос 2026 оны нэгдүгээр сар хүртэл холбооноос зохион байгуулж буй бүх тэмцээнд оролцох эрхийг хасаж, 2 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан. Харин "Хасын Хүлэгүүд" багийн тоглогч А.Азбаярыг спортын буй үйлдэл гарган тоглогч болон үзэгчдийг илтэд үл хүндэтгэсэн ёс зүйгүй үйлдэл гаргасан гэж үзээд нэг тоглолт өнжүүлж, 500 мянган төгрөгөөр торгосон юм.

Унгар, Монголын хооронд шууд нислэгтэй болох талаар ярилцаж, санал нэгджээ
Унгар, Монголын хооронд шууд нислэгтэй болох талаар ярилцаж, санал нэгджээ
 
Т.Ариунзаяа, Л.Энхрийлэн нар Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
Т.Ариунзаяа, Л.Энхрийлэн нар Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!