Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийтийн тээврийн үйлчилгээний бэлэн байдлыг хянав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар нийтийн тээврийн үйлчилгээнд халдвар хамгааллын дэглэм мөрдөж, зорчигчдыг зай бариулах, автобус хоорондын хугацааг ойртуулах, ариутгал халдваргүйжүүлэлт бүрэн хийхтэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврынхаа хэрэгжилтийг шалгалаа.

Коронавирусний халдвараас сэргийлэхийн тулд өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр ярихдаа, “Автобусаар зорчиж буй иргэдийг 1.5 метрийн зайтай суулгаж байгаа. Нийтийн тээврийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг ээлж бүрийн эцсийн болон дундын буудал дээр өдөр бүр хийж байна” хэмээв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар “Автобусны ариутгал, халдваргүйжүүлэлтийг бүрэн хийх, хүн хоорондын зай бариулах нь чухал. Ч.Сайханбаяр дарга өдөр бүр чанд мөрдүүлээрэй” гэлээ.

Түүнчлэн автобусны буудал дээр хөл хорионы үеийн дэглэм сахиулж буй цагдаагийн алба хаагчдад хандан “Цаг үеийн онцгой нөхцөлд өрх айл бүрт ямар ч асуудал тулгарахыг үгүйсгэхгүй. Энэ үед төр иргэн хоёрын ойлголцол сайн байснаар асуудлыг хурдан шийднэ. Иймд иргэдийг цагдаж, хөл хорихоос илүүтэй нөхцөл байдалд тохирсон шийдвэр гаргах нь чухал юм” хэмээн тэрбээр зөвлөлөө.

Алдарт хөлбөмбөгчин Диего Марадона таалал төгслөө
Алдарт хөлбөмбөгчин Диего Марадона таалал төгслөө
 
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангахаар ажлын хэсэг хуралдана
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангахаар ажлын хэсэг хуралдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.