Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОМИЛГОО: УИХ-ын гишүүн асан Д.Сарангэрэл Болгар улсад Элчингийн зөвлөхөөр ажиллаж эхэлжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын гишүүн асан Д.Сарангэрэл, Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг нарыг чөлөөлөөд буй. Тодруулбал, тэднийг гадаад руу Элчингийн зөвлөхөөр томилогдож байгаатай холбоотойгоор ийнхүү чөлөөлсөн байдаг. Тэгвэл тэдний томилгоо эхнээсээ баталгаажиж эхлээд байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Ц.Мөнхцэцэг ХБНГУ дахь дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд Элчин зөвлөхөөр томилогдож, ажлаа эхлүүлсэн. Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн асан Д.Сарангэрэл Болгар улсад Элчингийн зөвлөхөөр томилогдож, ажиллаж эхэлжээ.

Тун удахгүй УИХ-ын гишүүн асан Б.Саранчимэгийн томилгоо албажих бололтой.

Дашрамд дурдахад, өмнөх парламентад байсан эмэгтэй гишүүдийн энэ мэт томилгоо олны анхааралд байна. Эдгээрээс гадна УИХ-ын гишүүн асан Б.Жаргалмаа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн даргаар томилогдоод байгаа юм.

ХАНШ: Орон нутагт ноолуурыг 110-140 мянга хүртэлх төгрөгөөр авч байна
ХАНШ: Орон нутагт ноолуурыг 110-140 мянга хүртэлх төгрөгөөр авч байна
 
Хүүхдийн баярын төв тайзны тоглолтод Foux, ThunderZ,  Davaidasha, Becca нарын  300 гаруй уран бүтээлч оролцоно
Хүүхдийн баярын төв тайзны тоглолтод Foux, ThunderZ, Davaidasha, Becca нарын 300 гаруй уран бүтээлч оролцоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.