ШӨХТГ-ын Улсын байцаагч нар Нийслэлийн 6 дүүрэгт өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөд хяналт тавин ажиллаж байна. Ингээд өнөөдрийн буюу 11 сарын 25-ны өдрийн 12 цагийн байдлын мэдээг хүргэе.
1. Хүчит шонхор зах өглөөний 9 цагийн байдлаар тус захад жижиглэнгээр борлуулж байгаа үнийн тухайд хонины цул мах 8300 төгрөг, хонины ястай мах 7000-8000 төгрөг, үхрийн цул мах 10000-12000 төгрөг, үхрийн ястай мах 9500-11500 төгрөг, адууны мах 8500 төгрөг, ямааны мах 7000-7500 төгрөгийн үнэтэй байна. Харин махны бөөний үнэ нь хонины мах 6500-6800, үхрийн мах 7800-8500, адууны мах 6800-7000, ямааны мах 5200 төгрөгийн үнэтэй байна. Ерөнхийдөө махны нийлүүлэлт сайн буюу өмнөх өдрөөсөө 40.5 тн-оор өсч 123 тонн нийлүүлэгдсэн байна.
2. Баянгол дүүрэгт байрлах Хархорин захад нийт 16тн мах нийлүүлэгдсэн байна. Тус захад худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7500-8500, хонины цул мах 9000, үхрийн ястай мах 9500, үхрийн цул мах 11000-12000, адууны мах 8500-9000, ямааны мах 7000-7500 төгрөгийн үнэтэй байна. Бөөний үнийн хувьд хонины мах 6300-6800 төгрөг, үхрийн мах 8200-8500 төгрөг, ямааны мах 5200 төгрөг байна.
3. “Содон Бөмбөгөр” худалдааны төвд хонины ястай мах 8500, хонины цул мах 9000, үхрийн ястай мах 10500, үхрийн цул мах 12500 төгрөгийн үнэтэй байна. “Юмт Бөмбөгөр” худалдааны төвд хонины ястай мах 8500, хонины цул мах 9000, үхрийн цул мах 12500 төгрөгийн үнэтэй байна. “Алтжин Бөмбөгөр” худалдааны төвд хонины ястай мах 8500, хонины цул мах 9000, үхрийн цул мах 12500, адууны мах 10000 төгрөгийн үнэтэй байна. Тус худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна.
4. Чингэлтэй дүүрэгт байрлах Нарантуул-2 захад адууны мах 2 тн, хонь 3.5 тн, ямаа 3.5 тн, үхэр 4.5 тн, нийт 13,5 тн мах нийлүүлэгдсэн байна. Тус захад худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах, хонины цул мах , үхрийн ястай мах , үхрийн цул мах , адууны мах тогтвортой байна.
5. Улсын Их дэлгүүрийн Номин супермаркетад үхрийн ястай мах 10499, үхрийн цул мах 12499 төгрөгийн үнэтэй, монгол төмс 649, лууван 1299, монгол сонгино 2179, өндөг 399 төгрөг байна. Бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна.
6. Сонгинохайрхан дүүрэгт байрлах Сансар сүлжээ дэлгүүр, Номин агуулахад хяналт шалгалт хийж байна.
7. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Саруул маркет”-д 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар үхрийн мах 15500₮, хонины ястай мах 12000₮, адууны мах 11000₮-өөр тус тус худалдаалагдаж буй нь бусад зах, худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй махны үнээс өндөр байсан нь тогтоогдсон тул тус худалдааны төвийн махны лангуу түрээслэгч С.Гансүх, С.Энхжаргал нарт Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасны дагуу тус бүр 2,000,000₮-ийн торгууль оногдуулсан.
8. “Хэрэглэгчийн мэдээллийн төв”-ийн 115 утсанд 2020 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 12 цагийн байдлаар 115 утсанд 25, чатботод 8, дуут шуудангаар 25, ибаримт апликэйшнээр 8 иргэн тус тус хандсан байна.