Ж.Золжаргал: Биржийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Хятад манайхаас илүү их нүүрс авна гэсэн ойлголт байхгүй

Огноо
Унших
3 минут 5 секунд

Уул, уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ж.Золжаргал мэдээлэл хийлээ. Тэрбээр энэхүү хуулийн төслийг буцаах саналтай байгаагаа илэрхийллээ. Энэ талаар ярихдаа,

- Өнөөдөр Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай горимоор УИХ-д оруулж хэлэлцэж байна. Хэд, хэдэн зарчмын ноцтой өөрчлөлтүүд байна. Санаж байгаа бол, хоёр жилийн өмнө нүүрсний хулгайг ярихад залруулахыг оролдсон уул уурхайн, биржийн худалдааны яг эсрэгээрээр явж байна. Их том үр дагавартай зүйлс байна. Үүнд,

нэгт: Төрийн өмчийн компаниуд томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор бүтээгдэхүүн солилцох гэрээ байгуулж болно гэх асуудал. Өөрөөр хэлбэл, бидний шүүмжлээд буй мега төслүүд. Төмөр зам, дэд бүтцээс эхлээд мөрөөдлийн нүхэн гүүр, тросс тээвэр зэргийг эдийн засагт хэрэгтэй учраас бүтээгдэхүүн солилцож болно гэдэг заалтыг хаа хамаагүй Биржийн хууль руу оруулж ирж байна. Тэгэхээр эдийн засгийн ашигтай үгүй нь хамаагүй, мөнгө олдсон үгүй нь ялгаагүй бүтээгдэхүүн солилцооны гэрээ байгуулна. Нүүрсний үнэ унаж байгааг та бүхэн мэдэж байгаа. Бүтээгдэхүүн солилцоо гэдэг нь оффтэйк шүү дээ. Урьд нь оффтэйк гэрээ байгуулаад Дорнодоос Дорноговь руу нефт дамжуулах хоолой бариад бараг дууссан, тэр нь хэдэн зуун сая ам.доллар шүү дээ. Үүн шиг "бүтээгдэхүүнээ солилцоод та манай нүүрсийг хямд аваад бариад өгчих" энэ ажиллагаа хамаагүй Биржийн хууль руу орж ирж байна.

Хоёрт: Төмөр замын хил дамнасан байгууллага байгуулах тохироо хэзээ хийгдсэнийг та бүхэн мэдэж байгаа. Хэлэлцээрийг байгуулсны дараа хэлэлцээрээс илүү том нүүрс хямдруулсан, урт хугацааны хэлэлцээр байгуулагдсан. Одоо гэрээ болохоор компани хооронд ажиллаж байгаа. Тэгэхээр энэ нь одоогийн хуулиар шууд гэрээ байгуулахад төмөр замын бүтээн байгуулалтад хамаагүй гэсэн болов ч үнийг нь биржээр тогтооно гэж 10.4-т заасан байдаг. Энэ заалтыг байхгүй болгох гол санаа нь орж ирсэн юм. Хил холболтын хэлэлцээрийг хэрэгжүүлэхийн тулд хэлэлцээр тооцох нүүрсний үнэ нь биржийн үнэ байхгүй байж тохироо хийж болно гэсэн заалт оруулж ирж байгаа байхгүй юу. Ийм байж болох ч цаана нь олон асуудал дагуулж оруулж байна.

П.Сайнзориг: Гуя дагуулж, хүзүү гэгчээр “Энэ хэдэн шинэковуудыг бол зүгээрээ аргална даа, хүчлээд гарна даа. Зүгээрээ хүчлээд батлуулчихна“ гэдэг концепц явж байна
П.Сайнзориг: Гуя дагуулж, хүзүү гэгчээр “Энэ хэдэн шинэковуудыг бол зүгээрээ аргална даа, хүчлээд гарна даа. Зүгээрээ хүчлээд батлуулчихна“ гэдэг концепц явж байна
 
Өнөөдрөөс ихэнх нутгаар хүчтэй шороон шуурга шуурна
Өнөөдрөөс ихэнх нутгаар хүчтэй шороон шуурга шуурна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!