Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Энхбаясгалан: Манай багийнхан 3:0 болсон  ч гэсэн бууж өгөөгүй. Нэг, нэг тоглолтоор л ахина гэж өөрсдийнхөө сэтгэлзүйг бэлдсэн

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 4 секунд

Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн хагас шигшээ шат тун сонирхолтой үргэлжилж байна. Өчигдөр /2025.04.16/ "Эс Жи Эйпэс" болон "Бишрэлт Металл" багийн зургаа дахь тоглолт болж "Бишрэлт Металл" баг 110:97 харьцаатай ялалт байгуулж, хоёр багийн цуврал 3-3 гэсэн харьцаатай болсон. Ийнхүү 7 дахь тоглолт маргааш 19:10 цагт товлогдсон. Уг тоглолтод "Бишрэлт Металл" багийн Байрон Уэсли 45 оноо авахдаа 80 хувьтай довтолж, А.Энхбаясгалан 24 оноо, Т.Ууганбаяр 22 оноо авчээ. Тэгвэл А.Энхбаясгалан "Манай багийнхан 3:0 болсон ч гэсэн бууж өгөөгүй. Нэг, нэг тоглолтоор л ахина гэж өөрсдийнхөө сэтгэлзүйг бэлдсэн. 3:3 болсон ч баярлаагүй байна. Дахиад нэг тоглолт үлдсэн. Тэр тоглолтдоо илүү анхаарна. Дараагийн тоглолтод хүчтэй орж ирнэ" гэв.

Г.Дамдинням: Муу нуухаар сайн илчил гэж, энэ биржийн хуулийн өөрчлөлт чинь ДАХИАД Л НЭГ ОФФТЕЙК байхгүй юу
Г.Дамдинням: Муу нуухаар сайн илчил гэж, энэ биржийн хуулийн өөрчлөлт чинь ДАХИАД Л НЭГ ОФФТЕЙК байхгүй юу
 
“Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ бага зэрэг буурч, 87.89 ам.доллартай тэнцэж байна“
“Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ бага зэрэг буурч, 87.89 ам.доллартай тэнцэж байна“
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.