Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам барих төсөлд хөрөнгө оруулах аж ахуйн нэгжүүдтэй зөвлөлдөх уулзалт хийлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 34 секунд

Засгийн газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас санаачлан Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр зам барих төсөлд хөрөнгө оруулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй “Монголын төмөр зам” ТӨХК зөвлөлдөх уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ холбогдох мэдээлэл өгч, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун хэрэгжүүлж буй төслийн талаар танилцуулга хийв.

Энэхүү уулзалтад төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн албаны дарга нар оролцсон бөгөөд Татварын ерөнхий газрын Орлогын хяналт, буцаан олголтын хэлтсийн дарга Д.Тунгалаг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлтээр орсон өөрчлөлт, татварын хөнгөлөлтийн талаар оролцогч талуудад зөвлөгөө өгч, санал солилцлоо.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нийслэл Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах, нийтийн эзэмшлийн зам талбай барьж байгуулах, нийтийн тээврийг хөгжүүлэхэд аж ахуйн нэгж, байгууллагууд хөрөнгө оруулалт хийх замаар борлуулалтын орлогоос татварын хөнгөлөлт эдлэх боломж бүрдээд байгаа юм.

Н.Алтанхуяг: Толгой тархигүй, боловсролгүй, чадваргүй бол улсыг сөнөөдгийг харуулж байна
Н.Алтанхуяг: Толгой тархигүй, боловсролгүй, чадваргүй бол улсыг сөнөөдгийг харуулж байна
 
О.Мөнхжин: Даруухан байх ёстойг ойлголоо. “Бишрэлт Металл“ баг мундаг эргэж ирлээ. Одоо амиа  тавих тоглолт үлдсэн шүү
О.Мөнхжин: Даруухан байх ёстойг ойлголоо. “Бишрэлт Металл“ баг мундаг эргэж ирлээ. Одоо амиа тавих тоглолт үлдсэн шүү
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!