Хятадын эдийн засаг 5.4 хувийн өсөлттэй гарч шинжээчдийн таамгийг давлаа

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 1 секунд

Хятадын эдийн засаг энэ оны нэгдүгээр улиралд 5.4 хувийн өсөлттэй гарч шинжээчдийн таамаглалыг давлаа. Худалдааны дайны нөлөөгөөр энэ оны нэгдүгээр улиралд 5.1 хувиар өснө гэж үзэж байсан юм. Хэдийн АНУ болон Хятадын хоорон дахь дайн хурцдаж цаашид эдийн засгийн нөхцөл байдал тодорхойгүй байгаа ч энэ оны албан ёсны зорилтоо биелүүлэх нь хэвээрээ байна гэж үзжээ. ДНБ 5.4 хувийн өсөлттэй гарахад 2024 оны сүүлчээр эхэлсэн өргөн хүрээтэй бодлогын дэмжлэг голлон нөлөөлсөн байна.

Хятадын Үндэсний статистикийн газрын мэдээлснээр гуравдугаар сард жижиглэнгийн худалдаа өмнөх оны мөн үеэс 5.9 хувь, аж үйлдвэрлэлийн гарц 7.7 хувь тус тус өссөн нь зах зээлийн хүлээлтээс эрс өндөр үзүүлэлт байв. Харин хөрөнгө оруулалт 4.2 хувь өссөн ч үл хөдлөх хөрөнгийн салбар 9.9 хувийн агшилттай гарсан нь нийт хөрөнгө оруулалтанд дарамт учруулсан хэвээр байна. Хотуудын ажилгүйдлийн түвшин гуравдугаар сард 5.2 хувь болж, хоёр жилийн дээд цэгт хүрсэн өмнөх сарын 5.4 хувиас буурсан байна.

БНХАУ-ын Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурал "NPC"-ийн 2025 оны зорилгод ДНБ-г 5.5 хувь ба үүнээс давуулах, 12 сая шинэ ажлын байр бий болгох, худалдан авалтын нэмэгдүүлж, үйлдвэрлэлтийн чанараа сайжруулах зэрэг багтаж байгаа юм. Гэвч худалдааны дайн даамжирах нь уг зорилтыг биелүүлэх боломжийг бууруулж байгааг мөн сануулах болжээ.


 
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 15.00 цагаас хуралдах байсан ч хойшиллоо
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 15.00 цагаас хуралдах байсан ч хойшиллоо
 
Маргааш Улаанбаатарт 13 хэм дулаан
Маргааш Улаанбаатарт 13 хэм дулаан
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!