Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ж.Хатанбаатар нь 20 га газар объектэд эзэн суух гээд улайраад байна“

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

Хотын дарга Х.Нямбаатар Ж.Хатанбаатарын эмнэлгийн асуудлаар тайлбар өглөө. Тэрбээр "Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв буюу манайхны мэддэгээр Хатанбаатарын эмнэлгийн асуудлыг яриад удаж байна. Сүүлийн 30 орчим жил хотоор засвар үйлчилгээгээ хийлгээд, урсгал зардлаа гаргуулаад явсан байна. Уг нь өмч нь нийслэл дээр бүртгэлтэй байгаа тул дээрх зардлуудыг гаргаад явсан байдаг. Гэтэл өмчөө авъя гэхээр арга саам хийгээд яваад байдаг. Ийм байж таарахгүй.

Олон нийт зөвхөн нэг эмнэлгийн асуудал гэж ойлгоод байгаа. Бодит байдал дээр эмийн үйлдвэр, Зайсанд байрлах хуучин халдвартын больниц, гачууртад байрлах эмийн үйлдвэр болон 20 га газар зэрэг олон объектэд эзэн суух гээд улайраад байна. Одоо төр өмчөө авч, стандартад нийцсэн засвар үйлчилгээ хийгээд эмнэлгийн байрны нэг жигүүрт нь хүүхдийн эмнэлэг, нөгөө хэсэгт нь уламжлалт эмнэлгийнх нь үйл ажиллагааг үргэлжлүүлнэ" гэлээ.

Сануулахад, тус эмнэлгийн даргаар өнгөрсөн сард А.Дэлгэрбаярыг томилсон ч Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийнхөн Гүйцэтгэх захирлаар томилогдсон А.Дэлгэрбаярыг төвийнхөө байр руу нэвтрүүлэхгүй байгаа юм.

Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
 
Хүүхдийн баярын төв тайзны тоглолтод Foux, ThunderZ,  Davaidasha, Becca нарын  300 гаруй уран бүтээлч оролцоно
Хүүхдийн баярын төв тайзны тоглолтод Foux, ThunderZ, Davaidasha, Becca нарын 300 гаруй уран бүтээлч оролцоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.