УИХ-ын гишүүн Ө.Шижир хууль зөрчиж хандив авсан нам, эвсэлд хариуцлага тооцох эсэх асуудлаар Аудитын байгууллагад ханджээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 19 секунд

УИХ-ын гишүүн Ө.Шижир 2024 оны УИХ-ын сонгуулийн үеэр гадаадын хөрөнгө оруулалттай компаниудас хандив авсан улстөрчид, нам, эвслүүдийн талаар мэдээлэл авахаар ҮАГ-т ханджээ.

Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "2024 оны ээлжит сонгуулиар зарим улс төрийн намууд хууль зөрчиж “Энержи Ресурс” ХХК зэрэг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдээс хандив авсан байна.

Хуульд заасны дагуу улс төрийн намууд "Гадаадын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллагаас хандив авахыг хориглосон байдаг. Хэрэв хандив өгөхийг хориглосон этгээд хандив илгээсэн бол хүлээн авагч нь буцаан шилжүүлэх үүрэгтэй боловч тайланд тусгаснаар буцаан шилжүүлээгүй зарцуулсан байна.

Түүнчлэн Төрийн аудитын байгууллага нь ч гаргасан дүгнэлтдээ тусгаагүй байгаа нь харамсалтай. Энэ талаар Монгол Улсын Ерөнхий аудиторт хандан хууль зөрчиж хандив авсан нам, эвсэлд ямар нэгэн хариуцлага тооцох уу, Үндэсний Аудитын газрын дүгнэлтэд яагаад уг асуудлыг дурдаагүй зэрэг асуудлаар мэдээлэл авахаар албан бичиг илгээлээ" гэжээ.

Алтны ханш унц нь 3000 ам.доллар давсан ч экспорт 39.5 хувиар буурчээ
Алтны ханш унц нь 3000 ам.доллар давсан ч экспорт 39.5 хувиар буурчээ
 
Маршал Х.Чойбалсангийн  нэрэмжит барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүлэв
Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүлэв
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!