Засгийн газар валютын нөөцийг нэмэгдүүлэх, нүүрсний дутсан орлогыг алтны экспортоор нөхнө хэмээн үзэж, энэ чиглэлд анхаарал хандуулж буй. Манай улсын хувьд өнгөрсөн онд 3.1 тонн алт экспортолсон. Харин энэ оны нэгдүгээр улиралд буюу гурван сарын байдлаар 1.9 тонн алт экспортолсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 39.5 хувиар буурсан үзүүлэлт болохын гаалийн байгууллагын статистикт дурджээ.
Алт нь нүүрстэй харьцуулахад овор хэмжээ багатай, үнэ цэнээ хадгалдаг эдийн засаг хүндэрсэн үед аминд ордог үнэт металл. Дэлхийн зах зээлд өнөөдөр унц нь 3196.83 ам.долларт хүрээд байгаа юм. Гэвч нүүрсний экспортын орлого нь төсвийг бүрдүүлэхэд гол жин дардаг манай улсын хувьд алтны үнэ өссөн ч нүүрсний үнэ унасан экспортын дутсан орлогыг нөхөж чадахгүй гэж эдийн засагчдын зүгээс үзэж байгаа билээ. Учир нь, цар тахлын үетэй харьцуулахад нүүрсний экспорт 80 сая тонн гарч рекорд эвдсэн тул биет хэмжээгээр өссөн дүнг алтны орлого нөхөх боломжгүй гэж үзэж буй. Өөрөөр хэлбэл, алт стратегийн хувьд чухал бүтээгдэхүүн ч өнөөдрийн байдлаар нүүрсийг орлох хэмжээнд хүрээгүй гэж тодорхойлж байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!