Америкийн алдарт Youtuber, стриймэр IShowSpeed Монгол Улсад ирж, төв талбай дээрээс монгол дээлтэй шууд дамжуулалт хийж, Чингис хааны музейд саатсан юм. Харин яг одоо тэрбээр бөхийн өргөөнд Монгол бөх барилдаж байна. Түүнийг хаа явсан газар нь хүүхдүүд бүчиж, Улаанбаатар хотын төв хэсэгт өнөөдөр IShowSpeed -ээр амьсгалж, хөл хөдөлгөөнтэй байна.
ДЭЛХИЙ ДАХИНД 100 САЯ ДАГАГЧТАЙ YOUTUBER ISHOWSPEED ГЭЖ ХЭН БЭ?
- Дэлхий дахинд IShowSpeed нэрээрээ алдаршсан Дэррон Жэйсон Уоткинс Жуниор 2005.01.21-нд Охайо мужийн Синсинатти хотод төрсөн.
- FIFA, Fortnite зэрэг тоглоомын стрийм, хошин бичлэг, reaction видеонуудаараа алдаршсан.
- 2024 оны сүүлээр дэлхийн улс орнуудаар аялж стрийм хийж эхэлсэн
- Түүний бичлэгүүдийг дэлхий даяар 3.6 тэрбум хүн үзсэн бол сошиал орчинд 100 сая орчим хүн дагаж байна.
- Өнгөрсөн сард БНХАУ болон Монгол Улсад аялж, стрийм хийнэ гэдгээ мэдэгдсэн.
- Түүний "IShowSpeed" youtube channel нь 38.6 сая дагагчтай
- Instagram дээр 29.9 сая, Facebook дээр 2.6 сая, Twitch дээр 382 мянган дагагчтай
- Дэлхий дахинаа олон сая дагагчтай алдарт стриймэр Speed алдарт хөлбөмбөгчин К.Роналдуг шүтдэг
- Нийт хөрөнгийн хэмжээ нь 20-30 сая ам.доллар гэх тооцоо гарсан байдаг.
- Speed өнөөдөр өглөө төв талбай дээрээс монгол дээлтэй шууд дамжуулалт хийж эхэлсэн
- Дөнгөж сая Монгол бөхийн өргөөнд очиж, бөх барилджээ
- Түүний хаа явсан газар нь хүүхдүүд бүчиж байна.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!