Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

SOCIAL POP: Б.Энхбаяр Х.Баттулгыг “Оффшорын загалмайлсан эцэг“ гэв

Ангилал
Улс төр Social pop
Огноо
Унших
0 минут 58 секунд

Төгрөг нуурын ордтой холбоотой асуудал "өндрийг" авч буй энэ үед Ерөнхийлөгч асан Х.Баттулгын 2006 онд үүсгэн байгуулж байсан СAMEX ХХК-ийн харилцан хамаарал бүхий олон мэдээлэл гарч буй. Тухайлбал, 2023 онд Хөгжлийн банкны сонсголын үеэр СAMEX ХХК Х.Баттулгатай хамаарал нэгтэй компаниудын нэг болохыг Түр хорооны дарга Б.Энхбаяр болон шинжээч нар цохон танилцуулж байв. Тухайн үед Х.Баттулгын идэвхтэй болон өмнө хувьцаа эзэмшиж байсан гэх 40 компани танилцуулагдсан байдаг. Хасагдсан хувьцаа эзэмшигч дунд Х.Баттулгын охин, эгч нараас гадна Виржинийн аралд бүртгэлтэй компаниуд багтсан байв. Тэгвэл эл зураглалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Х.Баттулга руу хандан "Оффшорын загалмайлсан эцэг" гээд амжив.

Хангарьд ордны 1600 гаруй албан хаагчдын компьютер, техникийг 4 тэрбум гаруй төгрөгөөр ШИНЭЧИЛНЭ
Хангарьд ордны 1600 гаруй албан хаагчдын компьютер, техникийг 4 тэрбум гаруй төгрөгөөр ШИНЭЧИЛНЭ
 
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.