Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Японд гэр ахуйн цахилгаан барааны борлуулалт өсжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 57 секунд

Японд цар тахлын улмаас хүмүүс гэртээ илүү их цагийг өнгөрүүлэх болсонтой холбоотойгоор гэр ахуйн цахилгаан барааны борлуулалт сүүлийн 26 жилд байгаагүйгээр өссөн байна.

Японы Цахилгаан бараа үйлдвэрлэгчдийн холбооны мэдээлснээр, дотоодын борлуулалт 10 дугаар сард 179.7 тэрбум иен буюу 1.7 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 22.7 хувиар өссөн бөгөөд 1994 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Тодруулбал, угаалгын машины борлуулалт 27.8 хувиар, хөргөгчийнх 27 хувиар, агааржуулагчийн борлуулалт 19.8 хувиар тус тус өссөн байна. Агаар цэвэршүүлэгчийн хувьд эрэлт нь хамгийн их нэмэгдэж, 129.2 хувиар өсжээ. Түүнчлэн махны цахилгаан шарагчийн борлуулалт 86.3 хувиар өссөн дүн үзүүлсэн байна.

НӨАТ: Өнөөдөр 40 сая төгрөгийн азтан тодорно
НӨАТ: Өнөөдөр 40 сая төгрөгийн азтан тодорно
 
Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна
Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.