Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Батзориг: Тансаг зэрэглэлийн автомашинуудад такс тавих байдлаар валютыг хязгаарлах арга хэмжээг авч болно

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 4 секунд

Гадагшаа урсаж буй валютыг хадгалахын тулд тансаг автомашинуудад такс тавих хэрэгтэй болохыг эдийн засагч Г.Батзориг хэлсэн. Тэрбээр "Хэрэглээгээр дамжуулан импортуудыг хязгаарлаж байна. Дахиад тансаг зэрэглэлийн автомашинуудад такс тавибал иймэрхүү байдлаар валютыг хязгаарлах арга хэмжээг авч болно" гэсэн юм.

Өнөөдөр улсын гадаад валютын нөөц 4.9 тэрбум ам.доллар байгаа бөгөөд Засгийн газар валютын нөөцийг нэмэгдүүлэхэд анхаарч, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо импортыг хязгаарлах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байгаа юм. Тухайлбал, Монголбанк өр орлогын харьцааг 50/50 болгож чангаруулсан бол бодлогын хүүг 12 хувь болгон хатууруулав. Мөн Санхүүгийн зохицуулах хороо автомашины урьдчилгааг 30 хувь болгон нэмэгдүүлэхийн зэрэгцээ банк бус санхүүгийн байгууллагуудын зээл олгох өр орлогын харьцааг 60/40 болгон чангаруулсан билээ.

Б.Ганцэцэг: Дүнжингаравын галын үеэр амиа алдсан албан хаагчдын ар гэрийнхний нийгмийн асуудлыг шийдсэн байж манай гэр бүлд яагаад ийм ялгавартай хандаж байгаа юм бэ
Б.Ганцэцэг: Дүнжингаравын галын үеэр амиа алдсан албан хаагчдын ар гэрийнхний нийгмийн асуудлыг шийдсэн байж манай гэр бүлд яагаад ийм ялгавартай хандаж байгаа юм бэ
 
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.